Ирээдүйн МОНГОЛ хүн

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байгаа 6 настай 1 дүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн уйлсан ѳхѳѳрдѳм бичлэгийг үзлээ. Үнэхээр ѳхѳѳрдѳм юм. -Ээжийгээ санаад байна ииии, -Ээж нь хаана байгаа юм? –Гадаа байгаа ииии хѳѳрхѳн үрс шинэхэн орчиндоо гайхшираад тэр.

Гэхдээ бид хоёр том гүрний дунд оршдог, цѳѳхѳн ам бүлтэй, онцгой хувь заяатай ард түмэн.

Хоёр хѳрш их гүрэн ѳдрѳѳс ѳдѳрт цэцэглэн хѳгжиж, хүчээ авч байна. Энэ хүчирхэг гүрнүүд ирээдүйн иргэдээ боловсролтой, чадалтай болгоход бүх талаас нь анхаарч байна. Наад захын жишээ нь: Хятад гэр бүлийн 6 гишүүн /дѳрвѳн эмээ ѳвѳѳ, эцэг, эх/ 1 хүүхдийн хойно зогсож, бүх анхаарлаа хандуулан, асар их хариуцлага, үүргийг хүүхдүүддээ үүрүүлэн суралцуулж байна. Мэдээж тэдний дундаас энэ их ачааг дийлж чадаагүй хэд байхад дийлээд гарсан 99% нь нэг хѳршийн маань ирээдүйг залгамжлагчид болно.

Эдэнтэй ѳрсѳлдѳх хэмжээний ѳндѳр боловсрол, холын хараа, тэвчээр хатуужил, ѳѳрийн хатуу үзэл бодолтой ирээдүйн иргэдээ бид харин бэлтгэж чадаж байна уу?

Continue reading

Монгол номын цуглуулга

 

Дани улс нь хойд Европын арлын орнуудын нэг ба олон мянган жилийн суурин амьдралын хѳгжил нь бүх зүйлдээ дадал болж, нийцэн зохицсон. Энэ утгаараа хүн ардынх нь хүмүүжил, сэтгэлгээ үүндээ шингэж хѳгжсѳн орон юм. Хүн ам 5 сая гаруй ч 1814 онд колончилсон Ногоон арлыг /Хойд мѳсѳн далайн мѳсѳн арал/ оруулахгүйгээр тооцвол Монгол орноос 36 дахин бага газар нутагтай.

Нийслэл Копенхаген нь ногоон хот гэдгээрээ алдартай. Энэ хотын ѳнгѳ  тѳрхийг дундад зууны үеийн нэгэн хэвийн байшин, тэр дундаа дугуйчдаар нь олон хүн тѳсѳѳлдѳг.

/Копенхагений тѳв/                                       /Дугуйн зогсоол/

Continue reading

Угсаатны зүйн чуулган

Копенхаген 2014

 

2014 оны 10 сарын 24.нд Дани улсын нийслэл Копенхаген хотод Угсаатны зүйн чуулган амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

Уг чуулган нь хүн тѳрлѳхтѳн ба байгаль, бие, хѳгжим гэсэн гурван үндсэн салбар дээр тогтож, явагдсан юм.

Копенхагений их сургуулиас жил бүр тогтмол зохион байгуулдаг Угсаатны зүйн чуулганы энэ жилийн ажиллагаа 9 цагт “Хүн тѳрлѳхтѳн ба байгаль” салбар хуралдаанаар эхлэсэн ба чиглэлийн дагуу нийт гурван илтгэгч 15 минут ѳѳрсдийн бэлтгэсэн илтгэлээ танилцуулж, дараа нь хамтарсан асуултаар үргэлжлэх замаар явагдлаа.

  1. Угсаатан судлаач Мариа Маарбжергийн ”Амьтны амь ба амт, харагдах байдал” сэдвээр махны үнэ түүнд зарцуулагдаж байгаа амьтны амийн талаар дурьдаад, сурталчилгаанд амьд үхрийн зураг, багцалсан мах, үнийг хавсаргасан нь худалдан авагч болон хүмүүсийн сэтгэлгээнд хэрхэн нѳлѳѳлѳх тухай асуудлыг хѳндсѳн байна.
  2. Угсаатан судлаач, багш Маякен Фосгэрау Саломонсен ”Байгаль үргэлж шинэлэг” сэдвээр Даний газар зүйн байрлалын онцлог болон газар нутаг дээрх угсаатны ялгаа, соёлын дурсгалуудыг онцлоод, байгаль дээрх юмс үзэгдэл, түүхэн дурсгалууд үргэлж шинэлэг мэдрэмжийг тѳрүүлж, тэр тусмаа хүүхдийн хүмүүжлийг байгаль руу хандуулан, зүй тогтлын мэдрэмжийг бий болгох тухай сонирхолтой арга барилыг сонгосон илтгэл байлаа.
  3. Угсаатан судлаач док. Наталий Бричет ”Шар ба ногоон ой” сэдвээр илтгэл тавьсан ба эхлээд, эзгүйрэн хоцорсон Чернобель хотыг музей болгох боломжтой эсэх, хэрвээ тийм бол хог хаягдлаар дүүрсэн дэлхий тэр чигтээ ирээдүйд үзүүлэн болох нь гээд, Ногоон арлын уурхайн хог хаягдал, хүний ѳдѳр тутмын хэрэглээнээс гарсан хаягдлын талаар хѳндѳн, хүн тѳрлѳхтний байгальд үлдээж байгаа хор уршигийг маш хурц ѳнцгѳѳс дэвшүүлсэн байлаа.

Ингээд дээрхи гурван илтгэгчдээ асуулт тавин харилцан ярилцаад 10.45 цагт чуулганы эхний завсарлага боллоо.

 

Continue reading

“Армадилло”

Зургийн дарга Янус Метз

Найруулагч Ронние Фридтхжоф

101 минут

Дани 2010 он

 

 

 

Continue reading

  • 1
  • 2

Comments