Угсаатны зүйн чуулган

Угсаатны зүйн чуулган

Копенхаген 2014

 

2014 оны 10 сарын 24.нд Дани улсын нийслэл Копенхаген хотод Угсаатны зүйн чуулган амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

Уг чуулган нь хүн тѳрлѳхтѳн ба байгаль, бие, хѳгжим гэсэн гурван үндсэн салбар дээр тогтож, явагдсан юм.

Копенхагений их сургуулиас жил бүр тогтмол зохион байгуулдаг Угсаатны зүйн чуулганы энэ жилийн ажиллагаа 9 цагт “Хүн тѳрлѳхтѳн ба байгаль” салбар хуралдаанаар эхлэсэн ба чиглэлийн дагуу нийт гурван илтгэгч 15 минут ѳѳрсдийн бэлтгэсэн илтгэлээ танилцуулж, дараа нь хамтарсан асуултаар үргэлжлэх замаар явагдлаа.

  1. Угсаатан судлаач Мариа Маарбжергийн ”Амьтны амь ба амт, харагдах байдал” сэдвээр махны үнэ түүнд зарцуулагдаж байгаа амьтны амийн талаар дурьдаад, сурталчилгаанд амьд үхрийн зураг, багцалсан мах, үнийг хавсаргасан нь худалдан авагч болон хүмүүсийн сэтгэлгээнд хэрхэн нѳлѳѳлѳх тухай асуудлыг хѳндсѳн байна.
  2. Угсаатан судлаач, багш Маякен Фосгэрау Саломонсен ”Байгаль үргэлж шинэлэг” сэдвээр Даний газар зүйн байрлалын онцлог болон газар нутаг дээрх угсаатны ялгаа, соёлын дурсгалуудыг онцлоод, байгаль дээрх юмс үзэгдэл, түүхэн дурсгалууд үргэлж шинэлэг мэдрэмжийг тѳрүүлж, тэр тусмаа хүүхдийн хүмүүжлийг байгаль руу хандуулан, зүй тогтлын мэдрэмжийг бий болгох тухай сонирхолтой арга барилыг сонгосон илтгэл байлаа.
  3. Угсаатан судлаач док. Наталий Бричет ”Шар ба ногоон ой” сэдвээр илтгэл тавьсан ба эхлээд, эзгүйрэн хоцорсон Чернобель хотыг музей болгох боломжтой эсэх, хэрвээ тийм бол хог хаягдлаар дүүрсэн дэлхий тэр чигтээ ирээдүйд үзүүлэн болох нь гээд, Ногоон арлын уурхайн хог хаягдал, хүний ѳдѳр тутмын хэрэглээнээс гарсан хаягдлын талаар хѳндѳн, хүн тѳрлѳхтний байгальд үлдээж байгаа хор уршигийг маш хурц ѳнцгѳѳс дэвшүүлсэн байлаа.

Ингээд дээрхи гурван илтгэгчдээ асуулт тавин харилцан ярилцаад 10.45 цагт чуулганы эхний завсарлага боллоо.

 

11.45 цагт чуулганы дараагийн салбар болох ”Бие” сэдвээр үргэлжиллээ.

  1. Анетта Стенслунд PhD ”Хүний үнэрийн цуглуулга” сэдвээр тавьсан илтгэлдээ шинжилгээний аргаар хүнээс ялгардаг олон тѳрлийн үнэрийг гарган авсан талаар дурьдаад жишээ болгон заримыг танилцууллаа. Жишээ нь: хүний хѳлсний үнэр, үнэр дарагч парфюмтай холилдсон байдал, олон хүний арьсны нийлүүлсэн үнэр гэх мэт. Мѳн үнэр нь хүний болон нохойны тарих, мэдрэлд хэрхэн нѳлѳѳлдѳгийг судалсан судалгаа багтсан байлаа.
  2. Угсаатан судлаач Жонас Винтер PhD. ”Амьдралын хэв маяг дахь туршилт” сэдвээр судлаач, дасгалжуулагчтай хамтран Ида хэмээх бүсгүйн амьдралын хэв маягийг эрүүл, хѳдѳлгѳѳнтэй амьдралд шилжүүлснээр хүний биед гарах ѳѳрчлѳлт болон үр дагаврын талаар онцлон судалсан судалгааны ажлын тайлан илтгэл байлаа.
  3. Угсаатан судлаач Анне Фолке Хеннингсен. ”Угсаатны музейн хүний бие, тѳрхийн үзүүлэн” энэ сэдвээр илтгэгч голчлон Даний Үндэсний Музейн Угсаатны тасгийн үзүүлэнгүүд дээрх хүний тѳрх, байдал болон орчин нѳхцѳлийг хэрхэн үзэгчдэд хүртээлтэй, ойлгомжтой илэрхийлж хийсэн талаар дүгнэсэн байлаа. Үүнд Африкийн ардын царай, Монгол тѳрхтний дүрийг илэрхийлж чадсан эсэхийг ѳѳрийн зүгээс баримтлан тайлбарласан байна.

Ингээд гурван илтгэгчдээсээ асуулт асуун харилцан яриа ѳрнѳн үдийн цайн завсарлага эхлэсэн юм.

Сүүлчийн салбар чуулган Копенхагенын Их Сургуулийн Нийгмийн Ухаан Угсаатны тэнхимийн шинэ байртай танилцах явган аялал богино хугацаанд ѳрнѳѳд ”Хѳгжим” сэдвээр үргэлжилсэн юм.

1.             Угсаатан судлаач лектор Марие Станберг ”Евровишион дууны уралдаан - Европийн орнуудын соёлын ялгарал руу нэвтрэх нь” сэдвээр илтгэлээ 2014 оны Польши улсыг тѳлѳѳлсѳн We Are Slavic, Spain 2014 хоёр орны дууг онцлон жишээ авч задлан шинжилсэн байна. Дуу бүр ѳѳрийн орны онцлог, хүмүүсийн сэтэгхүйн ангид байдал, улс тѳрийн дуу хоолой 195 сая хүнд нэг зэрэг хүргэх боломжийн тухай болон тэдний ялгааг судалсан байлаа.

2.             Угсаатан судлаач Сири Бонде ”Даний Рок Музейд хандах хѳгжѳѳн дэмжигчдийн хүйсийн ялгаа”

3.             Греве Музейн захирал Камилла Хёртжар ”Та түүхийг сонсох боломжтой юу?” илтгэлд музейд байршуулсан дуу авианы тѳхѳѳрѳмжийн тусламжтайгаар тухайн үзвэрээ улам амьд бодитой болгох боломж, дуу авианы урлагын үзүүлэн хийх зэрэг музейн шинэ дэвшилт боломжуудын талаар илтгэл байлаа. Үүнд байгалийн авиа, түүхийн үзвэрийн дуу чимээ, драма, үзвэрийн нэмэлт мэдээллийг дуу авиагаар илэрхийлэх гэх мэтийг моридын товоргоон, галт тэрэг явж, зогсож, хүмүүс бууж байгаа чимээ, дайны тухай хэсэгт амьд дуу оруулах зэргээр баяжуулах санаанууд байна. Мѳн музейн авианы урлаг болгон харанхуй ѳрѳѳнд хүний сэтгэл зүйд хүрэхээр үйлдлийг заах үзвэр, хүүхдийн тэрэгнээс хүүхдэд хэрэгтэй мэдээлэл хийх, утасны харилцан яриа зэрэг музейн үзмэрийг авиатай хавсаргасан олон санааг илтгэгч дэвшүүлэн тавилаа.

Завсарлага

Чуулган профессор Миккел Тхелле “Соёлын түүхэн дэхь орон зай болон мэдрэмжүүдийн тухай” сонирхолтой илтгэлээр тѳгѳслѳѳ.

 

Ингээд далайд дусал болгон Монгол Угсаатны зүйчиддээ гадны орны мэргэжил нэгтнүүдийн нэг ѳдрийн чуулганы явцыг тоймлон танилцууллаа. Монголын угсаатны зүйн судалгааны ажил зѳвхѳн гэр, цагаан идээгээ судлахаас гадна, Нүүдэлчид мэдээллийн энэ зуунд яаж дасан зохицож байгаа, Олон нийтийн мэдээллийн сүлжээ Монголчуудын сэтэгхүйд хэрхэн нѳлѳѳлж байгаа, Уул уурхайн эргэн тойронд малчдын амьдрал, Шинэ хотжилт буюу хѳдѳѳнѳѳс нүүдэллэн ирсэн иргэд зэрэг маш олон сэдвээр судлагдахуун хүлээж байгаа нь Монголын Угсаатан судлал, антропологийн суралцагчид болон судлаачдад асар их орон зай байгаа нь харагдаж байна.

 

М. Эрдэнэчимэг

Угсаатан судлаач,

Музейн мэргэжилтэн

2014-10-26

Comments